Б.Чимидийн нэрэмжит шилдэг илтгэлийн уралдаан 2026 зарлагдлаа.

Нийтэлсэн огноо: 2025.11.13

Хуваалцах Жиргэх

Монгол Улсын Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шилдэг илтгэлийн 17 дахь удаагийн уралдаанд бүтээлээ ирүүлэхийг урьж байна.

Зорилго: Үндсэн хуулийн эрх зүйн салбар дахь судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих, хуульчдын эрдэм шинжилгээний ажлыг урамшуулж, тэдний бүтээлч сэтгэлгээ, шинжлэх ухаанч хандлагыг нэмэгдүүлэх, хууль зүйн шинжлэх ухаан болон бодлогын тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох.

Илтгэлийн ерөнхий сэдэв: “Монгол Улсын Ардчилсан Үндсэн хуулийн үзэл баримтлал: Ардчилсан сонгууль”

Оролцох ангилал:

• Судлаачийн ангилал

• Оюутны ангилал

Удирдамж: https://drive.google.com/.../1ZAh7nO5F9TXLxZ1oUl8.../view...

Илтгэл хүлээн авах хугацаа: 2025 оны 12-р сарын 30-ны 17:00 цаг хүртэл (Цаасаар болон цахимаар илгээх)

Илгээх хаяг: Bayarmaa@legalinstitute.mn, Chimidsan@gmail.com

Холбоо барих: 89340007 – Хууль зүйн үндэсний хүрээлэн